Дуучин Selena Gomez, Өмнөд Солонгосын "BlackPink" хамтлагтай хамтрана

Дуучин Selena Gomez, Өмнөд Солонгосын "BlackPink" хамтлагтай хамтрана

Америкийн алдарт дуучин Cелена Гомез, Өмнөд Солонгосын охидын “BlackPink” хамтлагтай хамтран уран бүтээл хийх болсноо өөрийн тветтер хуудаснаа зарлалаа. Тэдний шинээр гарах дуу нь энэ сарын 28-ны өдөр цацагдах юм байна. Охидын “BlackPink” хамтлаг нь өмнө нь Lady Gaga, Dua Lipa зэрэг Америкийн алдарт дуучидтай хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд Өмнөд Солонгосын гадаад уран бүтээлчидтэй хамтран ажилласан цөөн охидын хамтлагийн нэг юм.