“Улаангом- Кизыл” чиглэлд шууд нислэг үйлдэхэд бэлэн боллоо

“Улаангом- Кизыл” чиглэлд шууд нислэг үйлдэхэд бэлэн боллоо

Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын Засгийн газар БНТУ-ын нийслэл Кызыл хотын “Кызыл” нисэх буудлыг олон улсын статустай болгосон. Улмаар тус нисэх буудлыг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох талаар хоёр тал ярилцаж, бэлтгэл ажлыг хангах тал дээр ажиллаж байсан юм.

Тэгвэл бэлтгэл ажлын хүрээнд хийсэн туршилтын нислэг амжилттай болж, шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэдэгджээ.

Одоогоор коронавирусийн халдварын улмаас зорчих нислэг үйлдэх боломжгүй байгаа ч, байдал хэвийн болмогц дээрх чиглэлийн шууд нислэгийг үйлдэж эхлэх юм.