Далайн гаралтай хүнснээс хуванцар илэрч байна

Далайн гаралтай хүнснээс хуванцар илэрч байна

Австралийн Квинслендийн их сургуулийн хэвлэлийн албанаас сам хорхой, хясаа, хавч зэрэг далайн гаралтай хүнс, ялангуяа сардин загасны бие дотор бичил хуванцрын жижиг хэсгүүд агуулагдаж байгаа талаарх судалгааг нийтэлжээ.

Судалгааны явцад, кальмар наймаалжинд 0,04 мг, хясаанд 0,07 мг хуванцарын жижиг хэсгүүд илэрсэн бол сардин загасанд 2,9 мг байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Дашрамд дурдахад, далайд хаясан хуванцрыг усны амьтад иддэг учраас тэдгээрийг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс жилдээ хуванцрын 40-60 мянган жижиг хэсгүүдийг залгидаг гэдгийг хоёр жилийн өмнө Канадын эрдэмтдийн хийсэн судалгаанд дурдсан байдаг.