Сайжруулсан түлшний үнсийг барилгын материал, авто замд ашиглана

Сайжруулсан түлшний үнсийг барилгын материал, авто замд ашиглана

Нийслэл хотын айл өрхөөс гарч байгаа нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг бөгөөд үнсийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулснаар хог хаягдлын хэмжээ 50 хувь буурах аж. Уг асуудлаар тун удахгүй үнсний суурь стандарт батлагдаж үнсийг авто зам, барилгын материалын үйлдвэрлэлд ашигладаг болно хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдлээ.