"HuaWei" үндэсний ухаалаг музей байгуулна

"HuaWei" үндэсний ухаалаг музей байгуулна

БНХАУ-ын Үндэсний музей харилцаа холбоо, технологийн "HuaWei" компанитай "Үндэсний ухаалаг музей" байгуулах гэрээ байгууллаа.

2018 оны эхээр эхлүүлсэн энэхүү төслийн зорилго нь хамгийн орчин үеийн сүлжээний технологийг ашиглан олон талт, уялдаа холбоотой үйлчилгээ, үйл ажиллагаа, менежментийн системийг бий болгох явдал юм гэж музейн эрхлэгч Ванг Чунфа мэдэгдлээ. Хоёр тал цаашид олон нийтийн соёл, боловсролыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах зорилгоор соёл болоод бусад салбарт хамтран ажиллана гэж мэдэгдэлд дурджээ.