Монголын кино найруулагчид Швейцарийн “Локарна” кино наадмын гол шагналыг хүртлээ

Монголын кино найруулагчид Швейцарийн “Локарна” кино наадмын гол шагналыг хүртлээ

Европын томоохон кино наадмуудын нэг болох Швейцарийн “Локарно”-ийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн гол шагналыг Монголын кино найруулагч П.Лхагвадулам “Ze” киногоороо хүртжээ. Уг кино нь өсвөр насны бөө охины тухай өгүүлэх бөгөөд кино шүүмжлэгчээс өндөр үнэлгээ авч чаджээ. Энэ талаар “Variety” сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

“Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрөөс Монголын кино найруулагч Л.Пүрэв-Очирын "Зе" хэмээх бүтээл шилдгээр шалгарч шагнал хүртлээ. Уг кино нь Монголын “Guru Media” энтертаймэнт болон Францын “Аврора Филм”-ийн хамтран бүтээсэн бүтээл юм.

Кинонд өсвөр насны бөө охин болон, нэгэн эмэгтэйгийн түүхийн талаар өгүүлэх бөгөөд Монголын бөөгийн шашны өвөрмөц онцлог, ёс заншлыг та уг киноноос үзэх боломжтой.

Кино шүүмжлэгчдийн зүгээс “Ze” кино "маш сайн бүтээгдсэн кино" хэмээн өндөр үнэлгээ авчээ. Учир нь кино болгонд эрэгтэй гол дүр байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдсэн,  нүүдэлчин Монголчуудын шинэлэг төрхийг харуулж чадсан бүтээл юм. Найруулагч П.Лхагвадулам нь урьд өмнө нь олон бүтээл дээр ажиллаж байсан туршлагатай төдийгүй энэ удаагийн богино хэмжээний киногоороо тэр өөрийн авьяас, чадвар, ертөнцийг үзэх өвөрмөц үзлээ нээн харуулж чаджээ.

Тэрээр “Би энэхүү киногоороо Монголчуудын амьдралыг л харуулахыг зорьсон. Ямар нэгэн давс, хужиргүйгээр зөвхөн тэдний бодит амьдрал. Хамгийн гол нь Монголчууд миний киноноос өөрсдийнхөө бодит байдлыг хараасай гэж хүсэж байна. Мэдээж дэлхийн хүмүүс ч биднийг харна” гэв

Үүнээс гадна уг кино наадмын "Rotterdam Lab" шагналыг найруулагч C.Уран авчээ. Түүнийг кино шүүмжлэгчид “Уран бол зүгээр нэг найруулагч биш. Цаашид өсөн дэвжих ирээдүйтэй, сайн кино бүтээх нэгэн” гэжээ.