Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулгыг огцрохыг шаарджээ

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулгыг огцрохыг шаарджээ

Дарханы Ардчилсан намын хорооны гишүүн П.Баяраа тус аймгийн намын дарга Г.Гантулгыг огцрохыг шаарджээ. 

Тэрбээр шаардлагадаа "Г.Гантулга ба түүний нөхдийн удирдсан Дархан-Уул аймгийн АН 2012 оны сонгуулиас хойш бүх шатны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн. 2016 оны орон нутгийн сонгуульд ГАНЦ ч суудал аваагүй, сум, аймгийн ИХ, УИХ-ын гурван шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн АН-ын дарга Г.Гантулга та сайн дураараа нэн даруй огцрохыг шаардаж байна. 2020 оны орон нутгийн сонгуульд АЗХ-ны залуучуудаар удирдуулж сонгуульд оролцох нь намын нийт гишүүдийн хүсэл зорилгод нийцэх болно" хэмээжээ.