Тамхи татдаг хүмүүс коронавирусийн халдвар авах магадлал 7 дахин их байгааг тогтоожээ

Тамхи татдаг хүмүүс коронавирусийн халдвар авах магадлал 7 дахин их байгааг тогтоожээ

АНУ-ын Стэнфорд их сургуулийн эрдэмтэд электрон тамхи татдаг залуус коронавирусийн халдвар авах магадлал тамхи татдаггүй хүмүүсээс тав дахин илүү байгааг тогтоожээ. Түүнчлэн  электрон болон энгийн тамхийг хоёуланг нь хэрэглэдэг бол татдаггүй хүнээс 7 дахин илүү халдвар авах эрсдэлтэйг тогтоосон байна.Энэхүү судалгааг 12-24 насны залуучуудын дунд хийсэн талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн ЭМЯ-ны хурлын үеэр танилцууллаа.