Хууль бусаар малын толгой шулалгааны цех ажиллуулж байсныг илрүүлжээ

Хууль бусаар малын толгой шулалгааны цех ажиллуулж байсныг илрүүлжээ

Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цех ажиллуулж байсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Иймээс дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө