ЭМЯ: 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр /2020.08.16/ХӨСҮТ, Дарханд нийтдээ 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Манай улсад өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн ирсэн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 276 нь эдгэрч, 47 хүн сувилалд, 16 хүн гэрийн тусгаарлалтад, 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. Батлагдсан тохиолдол бүхий 22 өвчтөн одоо ХӨСҮТ-д байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна. 

Европ Азийн зарим орнуудад коронавирусийн хоёрдахь давалгаа эхэлж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд 21,8 сая хүн коронавирусийн халдвар авснаас 775 мянган хүн эндсэн бол 14 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнгөрөгч 24 цагийн байдлаар 267 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянган хүн нас барсан байна. Сүүлийн сард Япон, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж байгаа бөгөөд Европ, Азийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж байна хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Түүнчлэн АНУ-ын эрдэмтэд хөдөлгөөний хязгаарлал, хөл хорионы дэглэм барих нь халдварын тархалтыг бууруулах, хяналтдаа авахад эерэг нөлөөтэй гэж мэдэгдсэн байна. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд залуусын дунд өвчлөл хоёр дахин нэмэгдсэн байна.  

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө