А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 609 хүний шинжилгээнд халдвар илрээгүй, хоёр хүний бие муу байна

А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 609 хүний шинжилгээнд халдвар илрээгүй, хоёр хүний бие муу байна

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр манай улсын дотоодын халдварын нөхцөл байдал, хийсэн судалгаа, шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрээр “Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,

  • -Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
  • -Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • -ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • -Сувиллын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
  • -Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
  • -Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
  • -Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 276 нь эдгэрээд байгаа бол ХӨСҮТ-д одоогоор 22 хүн эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн тусгаарлагдаж байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа бүр мөсөн дууссан. Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө