Сум, баг, тосгоны сурагчид долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ

Сум, баг, тосгоны сурагчид долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ

Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэх хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр хуралдлаа.  

Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх гэж буйтай холбоотой дараах мэдээллийг өглөө.

-Сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ. Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдах юм байна.

-Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4.5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.

-Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.

Танхимын сургалтаар,

  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик
  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд
  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь  танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр орно.