Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа гардан авлаа

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа гардан авлаа

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр/2020.08.17/ боллоо. Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр нийт гишүүдийн 94.6 хувийн саналыг авч ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ. Энэхүү тамга гардуулах ёслолын арга хэмжээнд МҮОХ-ны шинэ дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ, 2008 оны Бээжингийн олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган нар мөн оролцжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө