Орон нутгийн сурагчдад орос багш нар хичээл заана

Орон нутгийн сурагчдад орос багш нар хичээл заана

Боловсрол, шинжлэх ухааны яам  орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах гэрээг өчигдөр ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит "Интердом" олон улсын боловсролын төвтэй байгуулжээ. 

Орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан зургаан орос багш манай улсад нэг жил ажиллах  юм байна. Багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулжээ. 

Багш нар есдүгээр сарын 1-нээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн лаборатори "Хан-Уул" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны сургууль, Хэнтий аймгийн нэгдүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори "Тэмүүжин" цогцолбор сургуульд цахимаар хичээл заана. "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм байна.

Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд "Интердом" олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцах аж.