Цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжөөр нийслэлийн гудамж талбайг цэвэрлэнэ

Цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжөөр нийслэлийн гудамж талбайг цэвэрлэнэ

Нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт  “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн. Бөгөөд 3,5 л дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгааг өгч байгаа. Цаашид сэлбэг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж “ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа.

Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний, зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээлээ.  Wэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн аж.