ФОТО: "Блю Скай"-ийн зүүн талын талбай цэцэрлэгжүүлэлтийн ажил дуусчээ

ФОТО: "Блю Скай"-ийн зүүн талын талбай цэцэрлэгжүүлэлтийн ажил дуусчээ

Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн.

Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Одоо уг газар нь иргэд амарч, салхилах талбай болжээ. 

Ногоон байгууламж бүхий энэ талбайд нийт гурван төрлийн 450 орчим мод, амрах сандал, дугуйн болон явган хүний замыг байгуулжээ.