СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 8 настай хүүхэд живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 8 настай хүүхэд живжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.18-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь “Мишээл-Экспо” худалдааны төвийн урд талаас баруун зүгт “Сонсголонгийн гүүр” хүртэл нийт 32 км-т “Туул” голын усаар хоёр удаа завьтай урсаж, 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ. Улмаар 08.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө