Монголын өсвөрийн тамирчид дэлхийн аваргад хэсгээ тэрүүлж байна

Монголын өсвөрийн тамирчид дэлхийн аваргад хэсгээ тэрүүлж байна

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-гаас зохион байгуулж буй онлайн ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг тамирчид 17 хүртэлх насны дэлхийн аваргын шилдэг наймд шалгарлаа.

Манай улсын баг Азийн хэсгээс сонгон шалгарч энэхүү тэмцээний дэлхийн аваргад оролцох эрхээ авсан бөгөөд өчигдөр Туркийн шигшээ багийг 149-114, Уганда улсын шигшээ багийг 142-119 харьцаагаар хожиж хэсгээсээ гарах болзлыг хангасан. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Беларусын багийн эсрэг хийж 112 оноог аваад байна.