“Альфа” пост драмын театр “Фауст” жүжгээр нээлтээ хийнэ

“Альфа” пост драмын театр “Фауст” жүжгээр нээлтээ хийнэ

2018 онд Монголд анх удаа дэлхийн сонгодог жүжгүүдийн нэг болох И.В.Гётегийн “Фауст” жүжиг тоглогдож байсан билээ. Тус жүжгийг залуу найруулагч М. Батболд найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан. Тэгвэл Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү Батболд  “Альфа” пост драмын театр байгуулж, “Фауст” жүжгээр театрынхаа нээлтийг хийхээр болжээ.

“Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглох юм.