Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Тодруулбал, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.