Сэтгэцийн эмгэгтэй иргэн сураггүй алга болжээ

Сэтгэцийн эмгэгтэй иргэн сураггүй алга болжээ

Зургадугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын сэтгэцийн эмгэгтэй иргэн гэрээсээ гараад эргэж ирэлгүй, сураггүй алга болсон байна. Уг алга болсон эрэгтэй нь Халх гол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байранд оршин суудаг гэлээ. Иргэнийг алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад ирүүлснээр алба хаагчид эрэн хайх ажиллагааг одоог хүртэл үргэлжлүүлсээр байна.