А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан

А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр дотоодын халдварын нөхцөл байдал, улсын хэмжээнд наймдугаар сарын 19-нд хийгдсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр "Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн нийт 709 хүнд шинжилгээнээс халдвар илрээгүй.

Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал,

  • -Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ,
  • -Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ,
  • -Наймдугаар сарын 7-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ,
  • -Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ,
  • -Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжлигээ,
  • -Наймдугаар сарын 18-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 105 хүний шинжилгээ,
  • -Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
  • -Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр 42 настай эрэгтэй болон 50 настай эмэгтэй гэсэн хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа бүрэн дууссан” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө