ОУВС-гийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэв

ОУВС-гийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэв

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар, хэлтсийн захирлуудын хамт Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Ази номхон далайн газрын захирал Чанён Риг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Н.Баяртсайхан  ерөнхийлөгч  түүнийг Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын сорилтуудын талаар санал солилцсон байна.

Чанён Ригийн зүгээс ОУВС-гаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн тулд дэмжин ажиллахаа илэрхийлсэн ажээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө