Гренландын мөсөн бүрхүүл өмнөх оноос илүү хэмжээгээр хайлж, эрэг орчмын хотуудыг “сандаргаж” эхэллээ

Гренландын мөсөн бүрхүүл өмнөх оноос илүү хэмжээгээр хайлж, эрэг орчмын хотуудыг “сандаргаж” эхэллээ

Гренландын мөсөн бүрхүүл өмнөх оныхоос их хэмжээгээр хайлж байгаа талаар Америкийн “Communications Earth and Environment” сэтгүүлийн нэгэн судалгаанд өгүүлжээ. Судалгаагаар 2019 онд Гренландын нийт 532 тэрбум тонн мөс хайлж байсан бол өнгөрсөн долдугаар сард гэхэд л 223 тэрбум тонн мөс дангаараа хайлсан нь тогтоогдссон байна.

2003-2016 оны хооронд Гренландын мөсөн бүрхүүл жилд дунджаар 255 тэрбум тонноор багасаж байсан аж. 

Дани улсын автономит нутаг болох Гренланд нь Арктик болон Атлантын далай тэнгисийн хооронд, Канадын Арктикийн ольтрогийн зүүн зүгт оршдог,  дэлхийн хамгийн том арал.  Гренландын гадаргуугийн 79 орчим хувь нь мөсөөр бүрхэгдсэн байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Антарктидын дараа бичигддэг.

Зуны улиралд мөс хайлж,  далайн түвшин жил бүр миллиметрээс дээш хэмжээгээр нэмэгддэг. Гэвч дэлхийн дулаарлаас шалтгаалан мөс нь улам хурдацтай хайлж, далайн түвшин нэмэгдсээр байна.

Мөсөн бүрхүүл судлаач Инго Сасгены хэлж буйгаар "Мөсөн бүрхүүлийн хайлалтыг зогсоож чадах ганц зүйл нь нүүрстөрөгчийн хийг бууруулах. Хэрэв та 2000 жилийн дараа манай соёл иргэншил ямар байх талаар бодох юм бол мөсөн бүрхүүл ихээхэн багасч, далайн түвшин хэдэн метрээр дээшилсэн байна. Гэхдээ энэ дөрвөн жил эсвэл 10, 100 жилд болоод өнгөрөх процесс биш, харин маш урт хугацаанд үргэлжлэх процесс. Бид зөвхөн эхлэлийг л харж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN