А.Амбасэлмаа: Өнөөдөр таван энхийг сахиулагч эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа

А.Амбасэлмаа: Өнөөдөр таван энхийг сахиулагч эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр дотоодын халдварын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээний дүнг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр “Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтанд 171 хүн шинээр нэмэгдэж, 62 хүн гарч одоогоор 3182 хүн тусгаарлагдаж байна. Наймдугаар сарын 21-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн нийт 546 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр Халдвартын клиникээс таван энхийг сахиулагч эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Батлагдсан 298 тохиолдлын 288 нь эдгэрснээр халдварын тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүний 33 нь сувилалд, 38 нь гэрийн ажиглалтад байгаа бол 217 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдөр 29 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Франкфурт-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр 260 хүн ирсэн. Тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө