ЭМЯ: Манай улсад халдварын 298 тохиолдол батлагдсанаас 288 нь эдгэрсэн

ЭМЯ: Манай улсад халдварын 298 тохиолдол батлагдсанаас 288 нь эдгэрсэн

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 631 хүн шинжилгээ хийхэд бүгдэднь коронавирус илрээгүй байна.

Үүнд: Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,

  • -Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 31 жолоочийн шинжилгээ,
  • -Наймдугаар 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • -Сувилалд тусгаарлагдаж байгаа 17 хүний давтан шинжилгээ,
  • -Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 71 хүний давтан шинжилгээ,
  • -Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
  • -Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ багтжээ.

Өнөөдрийн байдлаар Монголд коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 288 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 10 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эмчилгээнд байгаа найман өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна. Мөн эдгэрсэн хүмүүсээс 30 хүн сувилалд, 40 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 218 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Энэ долоо хоногт дэлхий даяар хоёр сая хүн коронавирусийн халдвар авсан байна. Үүнээс халдвар намжиж байсан Герман, Итали, Япон, Солонгос улсуудад дахин халдвар нэмэгдэж эхэлжээ.