“Таван толгой” ХК компани 100 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

“Таван толгой” ХК компани 100 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

“Таван толгой” ХК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог. Тэгвэл энэ жил тус компанийн хамт олон “Таван толгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлгийг Өмнөговь аймгийн 1-4 дүгээр курсэд суралцах 100 оюутанд олгохоор болжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын хүсэлтийг тус компанийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газар, Цогтцэций сум дахь мэдээллийн төв, Компанийн төв оффис дээр энэ сарын 26-ныг дуустал хүлээж авах юм байна.

Түүнчлэн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд Иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт/оршин суугаа газрын/, сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн хуулбар, хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал, сургуулийн тодорхойлолт, “Миний мэдэх ууган Таван толгой” сэдэвт 500 үгтэй эсээ, шинээр элсэн орж байгаа төгсөгчид магадлан итгэмжлэгдсэн Их дээд сургуульд 650-аас дээш оноо авсан батламж, өрхийн орлогын тодорхойлолт, олон улсын болон улсын олимпиадад байр эзэлсэн нотлох баримт зэргийг бүрдүүлэх аж.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө