Н.Төгсцогт WBC боксчдын шинэ чансааг тэргүүлжээ

Н.Төгсцогт WBC боксчдын шинэ чансааг тэргүүлжээ

Мэргэжлийн боксын IBO (International box¬ing organization) холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга болж, WBC (World boxing council) холбооны 57.2 кг-ийн жинд дэлхийн аварга цол, бүсний төлөөх тулаанд өнгөрсөн хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан Н.Төгсцогт ирэх сарын 19-нд Мексикийн боксчин “Солгой” хочит Эдуардо Рамирестай Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Arena” ордонд 12 раунд тулалдах болжээ.

Тэгвэл саяхан WBC боксчдын шинэ чансааг зарлахад 57.2 кг жингийн чансааг “King Tug” манлайлж, өрсөлдөгч Э.Рамирес IV байрт эрэмбэлэгдсэн байна.