Сургууль, цэцэрлэгүүд тусгаарлах өрөөг заавал гаргана

Сургууль, цэцэрлэгүүд тусгаарлах өрөөг заавал гаргана

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеэр сургууль, цэцэрлэгийн зүгээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил хийх тухай НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуул зөвлөв.

  • Сургууль, цэцэрлэгийн хашаагаар орж ирэхэд зай барих тэмдэг, тэмдэглэгээг хүн харах, ойлгох хэмжээнд тод хийнэ.
  • Орох, гарах хаалганы орчимд гар ариутгагчийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулна.
  • Эмч, эмчийн өрөөнд хамгаалах хувцсыг заавал авна.
  • Сургууль, цэцэрлэг тусгаарлах өрөөтэй байна. Хэрэв тусгаарлах өрөө төлөвлөгдөөгүй бол шинээр гаргана.

НМХГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам:

  • Амны хаалтыг тогтмол зүүх,
  • Гар ариутгагчийг цүнхэндээ хийж явж, гараа ариутгах
  • Сургуулиас баримталж буй хичээлийн цаг, орох, гарах дүрмийг сахин мөрдөхийг сурагчдад захилаа.