Дуучин Т.Ариунаа тоглолтоо хийнэ

Дуучин Т.Ариунаа тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арван нэгдүгээр сард “Тэнгэр шиг бай” нэртэй бие даасан тоглолтоороо фенүүддээ бэлэг барихаар бэлтгэж байгаа аж. Тэрээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ.

Тэрээр “Оршихуйн Гэрэл” нэртэй аялан тоглолтоо Европын орнуудаар толилуулаад иржээ. Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байсан. Одоо тэрээр Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин билээ.