Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүнд 7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлөхийг ШҮҮМЖИЛЖ эхэллээ

Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүнд 7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлөхийг ШҮҮМЖИЛЖ эхэллээ

2021 оноос орон сууцны 8 хувийн хүүг 6 хувь болгон бууруулна гэж Барилга хот байгуулалттын сайд Б.Мөнхбаатар мэдэгдлээ. Мөн орон нутагт инженерийн шугам, сүлжээ дэд бүтцийг бүрэн шийдсэн амины орон сууцтай айл, өрхүүдэд орон сууцны урт хугацаатай, хүү багатай зээл олгохоор судалж байгаа аж.

Манай улсад 8 хувийн зээлээр орон сууцтай болсон айл өрхийн тоо 110 мянгад хүрсэн байна. Эдгээрээс 34 мянган айл коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой санхүүгийн хүндрэлээс үүдэн зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Харин 70 мянган айл зээлийн хүү буурахыг хүлээж байгаа юм.

Барилга хот байгуулалттын сайд Б.Мөнхбаатар энэ талаар хэлэхдээ  “2021 оны нэгдүгээр сарын 01-ээс ипотекийн зээлийг бууруулахаар ажиллаж байна. Гаргалгааг ирэх оны төсөвт тавих ёстой. Монгол банкны хүүнээс нэг хувь, өөр газраас нэг хувь бууруулахаар ярилцаж, судалж байна. Сангийн яам, Монгол банкны төлөөлөлтэй уулзаж байна” гэлээ.

Б.Мөнхбаатар сайдын хэлсэнчлэн зээлийн хүүгийн зөрүүг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх нь. Хүүгийн зөрүүнд нийт 7 тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Монгол банк өөрөө хэлбэл улсын төсвөөс гаргана гэж буй.

Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүмжлэх хүн олон байна. Тухайлбал, энэхүү шийдвэр Монгол банкинд хүндрэл учруулж үйл ажиллагааг нь доголдуулахад хүргэнэ хэмээн тайлбарлах мэргэжилтнүүд байгаа юм.