Беларусь ОХУ-аас коронавирусийн вакцин авах анхны улс болно

Беларусь ОХУ-аас коронавирусийн вакцин авах анхны улс болно

ОХУ-аас гаргаж буй “Спутник-V” коронавирусийн эсрэг вакциныг Беларусь улс авахаа мэдэгджээ. Энэ талаар Белта агентлаг “Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярин, тохиролцоо хийж вакцин авахаар боллоо” хэмээн мэдээлжээ.  Одоогоор тус вакцины клиник туршилт бүрэн дуусаагүй байгаа бөгөөд Беларусийн иргэд гуравдугаар шатны туршилтад хамрагдах нь тодорхой болоод байна. Түүнчлэн хоёр талын удирдагчид Беларусьт болж буй үйл явдал, жагсаал цуглааныг хэрхэн намжмал байдалд оруулах талаар зөвшилцжээ.

Эх сурвалж:Ведомости