Бейрутын боомтоос химийн аюултай бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ

Бейрутын боомтоос химийн аюултай бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ

Ливаны армийн цэргүүд Бейрут хотын боомтоос дэлбэрэх аюултай химийн бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ. Ливаны армийн хэвлэлийн албанаас "Инженерийн хүчний тусгай анги Францын мэргэжилтнүүдийн хамт наймдугаар сарын 14-22-ны хооронд боомтын нутаг дэвсгэрт шалгалт хийх явцдаа эхлээд химийн аюултай бодис бүхий 25 чингэлэг, дараа нь 54 чингэлэг олсон" гэж мэдээлжээ. Наймдугаар сарын 4-нд Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хотын барилгуудын тал орчим хувь нь сүйдэж, 170 гаруй хүн амиа алдсан билээ. Дэлбэрэлт зургаан жилийн туршид хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитрат  дэлбэрсний улмаас үүссэн юм.

Эх сурвалж:TASS