Филиппинд лалын шашны бүлэг хоёр удаа бөмбөг дэлбэлсний улмаас 14 хүн нас баржээ

Филиппинд лалын шашны бүлэг хоёр удаа бөмбөг дэлбэлсний улмаас 14 хүн нас баржээ

Өчигдөр Филиппиний Хола хэмээх арал дээр хоёр удаагийн томоохон дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгдэж, 70 гаруй иргэн бэртсэн байна. Филиппиний цэргийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар уг дэлбэрэлтийг лалын шашинтай "Абу Саяап" бүлэглэл зохион байгуулсан байх магадлалтай хэмээн үзэж байна.

Дэлбэрэлт хоорондоо нэг цагийн зайтай болсон бөгөөд эхний дэлбэрэлтэд цэргүүд болон хүүхдүүд өртжээ.

АНУ-аас террорист бүлгэмүүдийн жагсаалтад бүртгэсэн "Абу Саяап" бүлэглэл нь Исламын улстай холбоотой бүлгэм юм. Тус бүлэглэлийн удирдагчийг энэ сарын эхээр Мэндона хэмээх арлаас баривчилсан ч босогчид халдлага үйлдсээр байна. Сүүлийн жилүүдэд Филиппиний өмнөд нутгуудад лалын шашинтай босогчдын үйл ажиллагаа өргөжиж гадаадын болон Филиппиний иргэдийг хулгайлах хэргүүд гарах болсон. Филиппиний засгийн газраас халдлага дахин гарч болзошгүй  тул цагдаагийн албан хаагчдыг бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулж байна.

Эх сурвалж: ABCnews




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө