Улаанбаатар хотод 23-25 градус дулаан байна

Улаанбаатар хотод 23-25 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсч, салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд нутгийн зарим газраар усархаг бороо орно.

Салхи 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шилжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө