Хонконгт жагсаал цуглаанд оролцсон хэргээр 16 хүнийг баривчилжээ

Хонконгт жагсаал цуглаанд оролцсон хэргээр 16 хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаагийн албан хаагчид өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон хэргээр 16 хүнийг  баривчилсан тухай "Сянган линъи" сайтад мэдээлжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд сөрөг хүчний Ардчилсан намаас Хууль тогтоох зөвлөлд сонгогдсон хоёр гишүүн болох Тед Хуэй, Лам Чуктин нар байгаа аж.

Тэдний гэрт өнөөдөр хууль сахиулах байгууллагын ажилтнууд ирж, улмаар цагдаагийн хэсэг рүү авч явсан байна. Түүнчлэн энэ удаагийн баривчилгаа нь үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуультай холбоотой байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.