Л.Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

Л.Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

Каталонийн “Барселона” багийн довтлогч Л.Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн өргөдлийг “Burofax” системээр дамжуулан илгээсэн тухай багийнх нь удирдлага мягмар гарагт мэдэгдсэн байна.

33 настай “Барселона”-гийн довтлогч Л.Месси нь шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 удаа тодорч байсан нэгэн юм. Гэсэн ч багаа орхин явахыг хүсэх болсон Л.Мессигийн оролдлого “Барселона”-тай байгуулсан гэрээний нөхцөлийн асуудлаар эрх зүйн маргаан дагуулж болзошгүй байна. Учир нь “Барселона” багтай хийсэн Мессигийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусах аж.