"Эрдэнэс-Тавантолгой" компани иргэдийн ногдол ашиг болох 179 тэрбумыг бүрэн шилжүүлсэн гэв

"Эрдэнэс-Тавантолгой" компани иргэдийн ногдол ашиг болох 179 тэрбумыг бүрэн шилжүүлсэн гэв

Эрдэнэс тавантолгойн 1,072 хувьцааны дансаа нээлгэсэн нэг сая 700 мянган иргэн байгаагаас дансаа баталгаажуулсан, бүртгэлийн асуудалгүй гэх сая орчим иргэний хувьцааны ногдол ашгийн мөнгийг “Эрдэнэс тавантолгой” ХК эхний ээлжид төрийн сангийн данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Гэвч одоог хүртэл ногдол ашиг иргэдийн данс руу ороогүй байна.

Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн зүгээс “Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон бүх иргэний ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ рүү хэдийнэ шилжүүлжээ.

Энэ талаар“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тодруулахад  “Ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ҮЦТХТ хариуцдаг. Бид өнгөрсөн тавдугаар сараас эхлээд иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн мэдээлэл өглөө. Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК юм. Иймээс тус төвөөс иргэдийн данс руу мөнгө олгох ажлын хийх ажээ.