Богд суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Богд суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өвөрхангай аймгийн Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Тус аймагт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол өчигдөр /2020.08.25/ бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх арга хэмжээг авчээ. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй  гурван хүнээс шинжилгээ авч, аймгийн Халдвартын тасагт тусгаарласан  байна. Шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан бөгөөд хариу нь өнөөдөртөө гарах юм юм. Тусгаарлагдсан гурван хүнтэй тарваганы мах идсэн гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт гэдэс нь өвдсөн, гүйлгэсэн шинж тэмдэг илэрчээ.