ВИДЕО: Замын цагдааг мотоциклоор дайрч, хөлийг нь хугалжээ

ВИДЕО: Замын цагдааг мотоциклоор дайрч, хөлийг нь хугалжээ

Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалжээ. Хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Паркын уулзвар орчимд өчигдөр (2020.08.26) хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Замын цагдаагийн алба хаагч өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байхад мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн. Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй. Одоо цагдаагийн алба хаагчийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан. Унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн” гэж мэдээллээ.