Жейкоб Блейкийг буудсан хэргийн улмаас NBA-н тоглолтуудыг хойшлууллаа

Жейкоб Блейкийг буудсан хэргийн улмаас NBA-н тоглолтуудыг хойшлууллаа

Милуоки Бакс баг Жейкоб Блейкийг буудсан хэргийг эсэргүүцсэнийулмаас өнөөдөр өглөө болох байсан NBA-н хасагдах шатны гурван тоглолтыг хойшлуулаад байна. Өнгөрсөн ням гаригт  өнгөт арьст америк залуу Жейкоб Блейкийг цагдаа нар гурван хүүхдийнх нь нүдэн дээр долоон удаа буудсан хэрэг гарсан.

Үүний улмаас хэрэг гарсан Кеноша хотод олон зуун хүн эсэргүүцэн үймээн дэгдээгээд байна. Түүнчлэн MLB-н тоглолтууд Милуоки Брюерс багийн эсэргүүцлийн улмаас хойшилсон ба Сиатл Маринерс баг ч мөн дараагийн тоглолтоо хийхгүй гэдгээ зарлалаа.

Тоглолт хойшлуулсан багийн төлөөллүүд "Улс орон даяар халдварын улмаас хямралтай байгаа энэ үед бид ялгаварлан гадуурхах үзлийн тухай асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Халдварын улмаас энэ хэрэг мартагдаад өнгөрөх учиргүй” гэжээ. Түүнчлэн эсэргүүцэл зарласан Милуоки Бакс багийн дэд ерөнхийлөгч Алекс Лазри "Зарим зүйлс сагсан бөмбөгөөс илүү чухал. Өнөөдөр бид хамтдаа зогсон хангалттай гэж хэлж байна. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж:NBA




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө