Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэх байсан ч Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаас болж хуралдаа ирээгүй тул хойшилсон байна. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.  

Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан юм.