"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн 198 тэрбум төгрөгийг байршуулжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн 198 тэрбум төгрөгийг байршуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгийн 198 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд өнгөрсөн даваа гарагт бүрэн байршуулжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ногдол ашгийн мөнгийг бүрэн байршуулсны дараа зэрэг тарgах бодлого баримталж буйгаа дуулгасан. Эх сурвалжийн мэдээлснээр ногдол ашгийн мөнгийг иргэдэд хэзээ тараахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх гэнэ. Засгийн газрын өнгөрсөн мягмар гарагт болсон ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан ч хойшлуулсан аж. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс үнэт цаасны дансаа нээлгэсэн хүмүүсийн мэдээллийг Засгийн газарт хүргүүлснийг эх сурвалж баталж буй. Ногдол ашгийг иргэдийн үнэт цаасны болон и-баримт, хүүхдийн мөнгөний дансаар дамжуулан тараах боломж байгааг Сангийн сайд өмнө нь мэдэгдсэн билээ.