АНУ-д хар салхины улмаас хагас сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна

АНУ-д хар салхины улмаас хагас сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна

АНУ-ын Үндэсний хар салхины төвөөс маш хүчтэй Лора хар салхи ирж буйг анхааруулж байна. Дөрөвдүгээр зэрэглэлд багтаж буй тус хар салхи нь Техас, Луизиана мужуудыг чиглэн ирж байгаа бөгөөд одоогоор эрсдэлд буй хагас сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Салхины дээд хурд нь цагт 150 миль /240 км /цаг/ хурдтай байна гэж тооцоолсон байна.

Хэд хоногийн өмнө Лора болон Марко хар салхи Карибын тэнгис орчмыг дайрч 24 хүний амь үрэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шуурганд өртөх магадлалтай хүмүүст "орон нутгийн албан тушаалтнуудын зөвлөмжийг сонсохыг" зөвлөжээ.  Коронавирусийн цар тахлын үед хэдэн мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж буй нь эрсдэлтэй үйл ажиллагаа. Олон хүнийг нэг дор байлгах нь халдвар тархах нөхцөлийг улам нэмэгдүүлж байгаа нь нүүлгэн шилжүүлэлтийг удаашруулж байгаа аж. Хар салхины хүч энэ байдлаар нэмэгдсээр байвал 5-р зэрэглэлд шилжих ба Луйзана мужид ийм хүчтэй гамшиг өмнө нь болж байгаагүй юм.

Эх сурвалж:CNN