Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчсон иргэнийг торгох шийдвэр гаргажээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Крис Хипкинсийн мэдэгдсэнээх "Зөрчил гаргасан иргэнийг 300-1000 /500 мянгаас 1 сая/ Шинэ Зеланд доллароор торгох бөгөөд ирэх даваа гаргаас нийтийн тээврийн хэрэгсэл, нисэх онгоцонд амны хаалт заавал зүүх  шаардлагатай болно" гэжээ.

Харин уг дүрэм такси, сургуулийн автобусаар зорчигчдод үйлчлэхгүй байна. Мөн эрүүл мэндийн тодорхой шалтгаантай болон 12-оос доош насны хүүхдүүд амны хаалт зүүхгүй байж болох ажээ.

Шинэ Зеландад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын долоон шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 1351-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдөн ирсэн бол үлдсэн нь дотоодод халдварлажээ.

Эх сурвалж:CNN