”TikTok”-н удирдагч Кевин Майер компаниасаа гарч буйгаа мэдэгдлээ

”TikTok”-н удирдагч Кевин Майер компаниасаа гарч буйгаа мэдэгдлээ

Хятадын “Tiktok” нийгмийн сүлжээний тэргүүн Кевин Майер албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Кевин Майер нь удирдах албан тушаалдаа гуравхан сарын өмнө томилогдоод байсан юм. Тэрээр “Би компаниасаа гарах шийдвэр гаргасан. Үүнийг та бүхэнд дуулгаж байгаадаа харамсаж байна. Сүүлийн хэдэн саруудад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн бөгөөд компанийн эн тэргүүнд тавигдах асуудлуудыг нухацтай эргэцүүлэх шаардлага гарсан” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн компанийн ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNBC