Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Ирэх мягмар гарагт хичээлийн шинэ жилийн нээлт болно. Энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-нд эхэлсэн бол өнөөдөр /2020.08.28/ 17.00 цагт хаагдах аж.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу.