Дэлхийн хамгийн ахмад хоккейчин 99 насандаа таалал төгслөө

Дэлхийн хамгийн ахмад хоккейчин 99 насандаа таалал төгслөө

Гиннессийн  номд нэрээ мөнхөлсөн хоккейн спортын хамгийн ахмад тоглогч болох Марк Сертич 99 насандаа таалал төгслөө. Тэрээр саяхан тархины цус харвалтаар бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч, бие нь дээрдэхгүй удсаар нас барсан байна.

Марк Сертич хамгийн сүүлд долдугаар сард мөсөн талбайд гарч тоглож байсан юм. Тэрээр энэ жил Калифорнид болох ахмад хоккейчдийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн улмаас тэмцээнийг хойшлуулсан аж.  Дэлхийн II дайны ахмад дайчин, долоон хүүхдийн халамжит аав тэрбээр насан туршдаа хоккей тоглож, 50 шахуу жил дасгалжуулагчаар ажиллажээ.

Эх сурвалж: Vesti