Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөдөө амарч явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөдөө амарч явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөдөө хээр амарч яваагаа цахим хуудаснаа мэдээлжээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжиллаа, АТГ-с удаа дараа дуудахад ирсэнгүй гэхчлэн мэдээлэл удаан хугацаанд хөвөрсний эцэст тэр өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж тусгаарлалтад байж байгаад гарсан билээ. 

Түүнийг шалгаж буй бөгөөд шүүхээс хилийн хориг тавьж, нэр бүхий 14 хүнтэй уулзахыг нь хориглоод буй.

Тэр өөрийн твиттер хуудаст, “Их уулсын дунд. Амсхийж суух. Аз ч юм. Жаргал ч юм. Бид сайхан эх оронтой хүмүүс” хэмээн жиргэж, их уулсын дунд дээлтэй зургаа тавин жиргэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

24 минутын өмнө