А.Амбасэлмаа: 731 хүнд шинжилгээ хийхэд халдвар нэмж илрээгүй, 291 хүн эдгэсэн

А.Амбасэлмаа: 731 хүнд шинжилгээ хийхэд халдвар нэмж илрээгүй, 291 хүн эдгэсэн

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын нөхцөл байдал, хийсэн судалгаа шинжилгээний талаар танилцууллаа.

Тэрээр "2020 оны наймдугаар сарын 28-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар нэмж илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 301 байгаагаас 291 хүн буюу 96.6 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт бүрэн дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийт 32 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэж мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө